Хакүхо гэмтлийн улмаас Аки башёд барилдах боломжгүй болов

Монголын мэдээ
ulzii@montsame.mn
2015-09-15 15:51:28

Мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн эхний хоёр өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал өрсөлдөгчдөө унасан нь сүмо сонирхогчдын анхаарлыг татсан юм.

Тэрбээр, Аки башёгийн эхний өдөр Их аварга Хакүхо Окиноүмид ялагдсан бол  даваа гарагт маэгашира Ёшиказед унасан юм. Монголын хосгүй Их аварга Хакүхо М.Даваажарга зүүн өвдөгний бэртэлийн улмаас энэ сарын башёг ийнхүү амжилт муутай эхлүүлсэн бөгөөд цаашид барилдах боломжгүй болжээ. Хакүхо 2005 оны 11 дүгээр сараас хойш анх удаа эхний хоёр өдөр ялагдал хүлээсэн тохиолдол байв.

Тэрбээр өнөөдрөөс эхлээд эмчийн магадлагаагаар энэ сарын башёг өнжихөөр болжээ. “ Аки башёг эхлэхээс долоо хоногийн өмнө ёкозүна зүүн хөлөндөө гэмтэл авсан ч гэсэн барилдахыг хүссэн.” гэж Хакүхогийн багш Миягино ояката хэлсэн байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд