Аугаа их удирдагч нөхөр Ким Жөн Ир үүрд мөнх байх болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
amgalan@montsame.mn
2016-02-15 18:50:59

УЛААНБААТАР. БНАСАУ-ын удирдагч нөхөр Ким Жөн Ир 1942 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Пекту ууланд мэндэлсэн юм. Нөхөр Ким Жөн Ир социалист Солонгос Улсын үндэслэн байгуулагч, хүн төрөлхтний бие даасан үйл хэргийг нээсэн ерөнхийлөгч нөхөр Ким Ир Сений үндэслэн дэвшүүлсэн жүчэгийн болон сонгүны үзэл санааг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлсэн юм.

Улс төр, эдийн засаг, цэрэг, соёл зэрэг нийгмийн бүх салбарыг хамарсан олон бүтээлүүдийг нийтлэн жүчэгийн үзэл санааг тасралтгүй хөгжүүлэн баяжуулсан билээ. Үүний ачаар жүчэгийн үзэл санаа хүн төрөлхтний бие даасан үйл хэргийн туг болж улам их гялалзаж байна. Олон орнуудад социализм задран унаснаар дэлхийн социализмын үйл хэрэг бэрхшээлтэй тулгарсан тэр үед удирдагч Ким Жөн Ир "Социализмыг гүтгэх нь тэсвэрлэшгүй зүйл юм", "Социализм бол шинжлэх ухаан мөн" зэрэг чухал бүтээлүүдийг нийтлүүлж, социализм бол хүн төрөлхтний хувиршгүй хүсэл эрмэлзэл гэдгийг нотолжээ. Тэрээр социализмын эсрэг империалист нэгдсэн хүчнүүдийн давшилт Солонгос руу чиглэгдэж байсан 1990-ээд оны сүүлийн хагаст жүчэгийн үзэл санаанд үндэслэсэн сонгүны бодлогыг социалист улс төрийн гол арга болгосон юм. Нөхөр Ким Жөн Ир Солонгосын үндэстэнд түүхэнд байгаагүй цэцэглэн хөгжих замыг гийгүүлж өгсөн удирдлагын агуу хүн байсан юм.

1990-ээд оны дунд үед АНУ болон империалист нэгдсэн хүчнүүд Солонгос орны талаар эдийн засгийн хориг тавьж, цэргийн хүчээр сүрдүүлсэн бөгөөд Солонгос орон давхардсан байгалийн гамшгаас болж их хүнд хэцүү байдалтай байлаа. Энэхүү нөхцөл байдалд аугаа их удирдагч нөхөр Ким Жөн Ир сонгүны тугийг өндөрт өргөж, социализмыг хамгаалсан бөгөөд социалист хүчирхэг улс байгуулах шинэ үеийг нээж өгсөн билээ. Нөхөр Ким Жөн Ирийн аугаа их үзэл бодол, идэвхтэй хүчин чармайлтаар Солонгос орон хиймэл дагуулыг хөөргөсөн, цөмийн зэвсэгтэй улсын төвшинд хүрсэн юм.

Мөн шинэ зууны аж үйлдвэрийн хувьсгалын гал дөлийг асаан Солонгос орны бүх салбарт гайхалтай амжилтыг гаргасан юм. Нөхөр Ким Жөн Ир империализмын эсрэг бие даасан тугийг өндөрт өргөж, дэлхийн бие даасан үйл хэргийг эрчимтэй түргэтгэсэн юм. Тэрээр бие даасан, энх тайван, найрамдлыг  Солонгосын   гадаад  үйл  ажиллагааны  гол  үзэл  санаа  болгон тууштай баримталж, идэвхтэй зүтгэснээр бие даасан шинэ дэлхийг цогцлон байгуулах, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад их хувь нэмэр оруулсан юм.

Удирдагч нөхөр Ким Жөн Ир ард түмний хайртай эцэг нь байлаа. Тэрээр улс төрийн зорилго нь ард түмний талаарх хайрыг цэцэглүүлэхэд оршино гэж үзэн ард түмний аз жаргалын төлөө өөрийнхөө бүхнийг зориулав. Ард түмний амьдрал, эрүүл мэндийн төлөө хэдэн арван сая хөрөнгийг сэтгэл харамгүй зарцуулсан бөгөөд олон орон сууц, барилгыг барьж бэлэглэсэн юм. Нөхөр Ким Жөн Ир ард түмэнд аз жаргалыг авчирч өгөх нь өөрийн хамгийн том мөрөөдөл гэж үзэн үүнийг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй ажилласан билээ. Тэрээр эх орныхоо хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ аз жаргалын төлөө нэг ч хором амралгүй тухайн газартай танилцан удирдах эрчит аяныг тасралтгүй үргэлжлүүлж, улс орон даяар аугаа их хувьсгалт шинэ өрнөлийн дөлийг хүчтэй мандан бадруулсан юм.

Түүний нойр амралтгүй, цуцашгүй эрч хүчтэй удирдлагын ачаар улс ардын аж ахуйг "жүчэ"-жүүлэх, орчин үежүүлэх, шинжлэх ухаанжуулах явдал өндөр төвшинд хэрэгжиж, ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд эрс эргэлт гаргах суурийг тавьсан бөгөөд социалист соёлын бүтээн байгуулалтад хөгжил цэцэглэлтийн шинэ үе нээгдсэн юм. Ард түмний аз жаргалын төлөө идэвхтэй ажиллаж байсан тэрээр давхардсан оюун ухаан, биеийн хэт ядаргаанаас болж, орон нутгийн ажил байдалтай танилцахаар гал тэргээр явж байхад нь зүрхний гэнэтийн өвчнөөс болж таалал төгссөн юм. Түүн шиг бүх насаа ард түмний төлөө зориулсан аугаа их хүнийг түүх одоо хүртэл мэдэхгүй юм. Удирдагч Ким Жөн Ир Солонгосын ард түмэн, дэвшилтэт хүн төрөлхтний сэтгэлд үүрд мөнх байх болно.

Сонгүны бодлого ба Солонгосын хойг
Сонгүны бодлого бол социалист Солонгосын улс төрийн гол арга мөн. Сонгүны бодлого гэдэг нь цэргийн хэргийг урьтал болгон төрийн бүх үйл ажиллагааг явуулна гэсэн үг юм. Аугаа их удирдагч нөхөр Ким Жөн Ир сонгуны тугийн дор зэвсгийн хүчирхэг хүчинд тулгуурлан манай эх орон ба үндэстний нэр төр, дээд эрх ашгийг хамгаалж, манай жүчэгийн эх орон, манай социалист эх орныг ялан дийлэшгүй социалист хүчирхэг улс болгон алдаршуулсан юм.

Өнгөрсөн   зууны   сүүлийн   үед   олон   орнуудад   социализм   задарч,   үүнийг далимдуулан АНУ-ын зүгээс социализмын эсрэг давшилт манай оронд чиглүүлж байсан үед удирдагч Ким Жөн Ирийн дэвшүүлсэн сонгүны бодлого бол Солонгосын хойгийн байдалд их нөлөөлсөн билээ. Сонгүны бодлого бол Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах найдвартай баталгаа мөн. Солонгосын хойг шиг цэргийн сөргөлдөөнт байдал хурц болж, цөмийн дайны сүрдүүлэгт тасралтгүй нэрвэгдэж ирсэн бүс дэлхийн хаа ч байхгүй байх аа. АНУ 1990 оны үед Солонгос орныг хяхан хавчихын тулд Солонгос Улс "цөмийн зэвсэг үйлдвэрлэж байна" гэсэн цуурхал тараан Олон улсын атомын эрчим хүчний байгууллагыг араас нь удирдан цөмийн байгууламжаас хамаагүй цэргийн объектуудыг шалгах гэж байсан, тэр оролдлого бүтэлгүй болмогц агаарын цохилтын хүчинд тулгуурласан "тусгай шалгалт" хийх гэж байлаа. Шинэ зуунд ороод социалист Солонгос орныг "дарангуйллын тэргүүн бааз", " хорон санаат тэнхлэг" гэж Солонгос орон цөмийн зэвсэгтэй биш байлаа ч цөмийн зэвсгээр түрүүлж цохилт өгнө хэмээн сүрдүүлсэн юм.

АНУ Иракийн дараагийн бай бол Солонгос болно гэж сүрдүүлж, их хэмжээний зэвсэгт хүчнийг дайчлан цөмийн дайны хээрийн сургуулийг тасралтгүй хийсэн юм. Хэрэв тэр үед Солонгос орон өчүүхэн ч буулт хийсэн бол АНУ тэр даруйд нь Солонгосын хойгт дайны гал асаах байсан байх аа. Удирдагч нөхөр Ким Жөн Ир АНУ тэргүүтэй империалист нэгдсэн хүчнүүдийн социализмын эсрэг балмад давшилтыг эсэргүүцэн Сонгүны тугийг улам өндөрт өргөсөн юм. Удирдагч социалист Солонгосын өвөг дээдэс ерөнхийлөгч Ким Ир Сений таалал төгссөний дараах анхны айлчлал болгон Солонгосын Ардын Армийн нэг ангийн ажил байдалтай нь танилцсан юм. Үүнээс хойш тэрээр цэргийн ангиудад тасралтгүй явж, Ардын Армийн цэргүүдийг эх орон ба социализмыг хамгаалахын төлөө амь бие зориулах бат урам зоригтой болгох талаар их анхаарал тавьсан юм. Ардын армийн дотор байлдааны сургуулийг улам хүчтэй болгож, цэрэг болгон 100 дайсныг дийлж чадах байлдагч болгон бэлтгэсэн билээ.

Үүний зэрэгцээ батлан хамгаалах аж үйлдвэрийг түрүүлж хөгжүүлэх чиг шугамыг дэвшүүлж, батлан хамгаалах аж үйлдвэрийн хөгжилд бүх хүчээ дайчлав. Нийгэмд цэргийн хэргийг чухалчлах уур амьсгалыг бий болгож, Солонгосын уламжлалт цэрэг, ард түмний нэгэн сэтгэлийн хэлхээ холбоог шинэ шатанд хүргэснээр цэрэг, ард түмэн нэг цогц болж, социализмыг хамгаалах тэмцэлд босгосон билээ. Үүний үрээр улс орныхоо батлан хамгаалах хүч бүх талаар бэхжив. Мөн цөмийг тогтон барих хүчирхэг хүчтэй болов. Цөмийн зэвсгээр даллаж буй АНУ-тай сөрж зогсон Солонгос орон цөмийн зэвсэгтэй болсноор Солонгосын хойгт нь цэргийн тэнцвэр бий болсон юм. АНУ энэ бүс нутагт дайн гаргах зүрх гаргаж чадахгүй болсон юм. Одоо ч АНУ болон түүний хамсаатан хүчнүүд цөмийн дайны хээрийн сургуулийг хийн бүс нутгийн түгшүүртэй байдлыг хурцатгаж байгаа боловч социалист Солонгосын сонгүны бодлого байгаа цагт Солонгосын хойгийн энх тайвныг хэрхэвч эвдэж болохгүй ээ.

Сонгүны бодлого нь Солонгосын хойгт эх орноо нэгтгэх Солонгосын ард түмний тэмцлийг эрчимтэй түргэтгэж байна.Солонгосын хойгийн энх тайван аюулгүй байдал АНУ-ын цөмийн халхавчийн дор биш, харин социалист Солонгосын сонгүны сүр хүчээр батлагдаж байгаа юм. Аугаа их удирдагч нөхөр Ким Жөн Ирийн хүчин чармайлтын үр дүнд 2000 оны зургадугаар сард Пхеньян хотноо Умард, Өмнөдийн дээд хэмжээний түүхэн уулзалт болсон юм. Уг уулзалтад "манай үндэстний хүчээр" гэсэн уриа лоозонг эрхэмлэн Солонгосын Умард, Өмнөд нь эвлэрэл ба нягтрал, нэгдлийн замаар явах ёстой гэсэн зургадугаар сарын 15-ны хамтарсан тунхаглал нийтлэгдсэн билээ. Үүний ачаар хагас зуу гаруй жилийн турш сөргөлдөж байсан Солонгосын Умард, Өмнөдийн хооронд анх удаа агаар, хуурай газар, тэнгист зам нээгдэж, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын солилцоо эхэлсэн бөгөөд олон давхаргын харилцан айлчлал эрчимтэй болсон юм. "Манай үндэстний хүчээр" гэсэн уриа лоозонгийн дор үндэстний их нягтралын хэрэгжүүлж, бие даан, энх тайвнаар эх орноо нэгтгэх нь цаг үеийн хандлага болов. Удирдагч 2007 онд зургадугаар сарын 15-ны хамтарсан тунхаглалыг хэрэгжүүлэгч нь болох 10-р сарын 4-ний тунхаглалыг гаргаснаар нэгдлийн хөдөлгөөнийг шинэ өндөр шатанд хүргэсэн юм.

Удирдагч Ким Жөн Ирийн бий болгосон зургадугаар сарын 15-ны хамтарсан тунхаглал ба аравдугаар сарын 4-ний тунхаглал нь түүхийн сорилт ба саад бэрхшээлд ч эх орноо нэгтгэх бат бэх туг нь болж байна. Өнөөдөр нөхөр Ким Жөн Ун дээд удирдагч сонгүны бодлогыг бат залгамжилж байна. Нөхөр Ким Жөн Ун сонгүны бодлогыг бат залгамжилж байгаа болохоор Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдал цаашид ч бат баталгаажих бөгөөд Солонгос орон удахгүй нэгдэх болно.

Монгол Улс дахь БНАСАУ-ын Элчин сайдын яам

Холбоотой мэдээ