Гэргий маань хамт шагнуулж байгаад туйлын байртай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-19 11:39:31

Бичин жилийн босгон дээр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Баян” багийн малчин Л.Пунцагноровын гэр бүл “Улсын аварга малчин” хэмээх эрхэм цолны эзэд боллоо.

Улсын аварга малчид маань ийнхүү сэтгэгдлээ хуваалцаж байна. Баянгол сумын “Баян” багийн малчин Л.Пунцагноров:” “Сэлэнгэ сайхан нутагт ирж мал маллаад улсын өндөр цолонд хүрсэндээ баяртай байна. Манайх Увс аймгийн Баяд үйлдрийн хонь, Тэсийн голийн адуу маллаж байгаа. Миний хувьд 2006 онд сумын сайн малчин, 2011 онд аймгийн сайн малчин, 2012 онд Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан болж байлаа. Энэ удаад гэргий маань хамт шагнуулж байгаад би туйлын байртай байна. Мал маллах бол хамтын хөдөлмөр байдаг. Тиймээс төр засаг маш зөв шийдвэр гаргажээ” хэмээн ярилаа.

Түүний гэргий Г.Түмэнхүү:”Малчин хүн малынхаа төлөө сэтгэл гаргаж чадвал хишиг буянаа хайрладаг юм. Манай Сэлэнгэ нутагт малын тоо цөөн байдаг ч шилмэл үйлдрийн мал ихтэй. Манай хотонд нарийвтар ноост хонь, Сэлэнгийн цагаан толгойт үхэр хоёрыг голчилон өсгөж байна. Харамсалтай нь сүүлийн үед бэлчээрийн даац маш их хэтэрлээ. Тиймээс малчин бид бэлчээрээ тордох, ургамлын үр цацах ажлуудыг хийх шаардлага урган гарлаа. Манай гэр бүл анх 1985  онд Сэлэнгэ аймагт ирсэн. Түүнээс хойш малын буян хүртэж яваа. Одоогийн байдлаар хонь, ямаа нийлсэн мянга гаруй малтай” хэмээлээ.

 Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ