ЭЕШ-ын бүртгэл 4 дүгээр сарын 25 хүртэл үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-19 12:59:57

Өнгөрсөн даваа гарагаас 2016-2017 оны хичээлийн жилд шинээроюутан болох элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл улс орон  даяар эхэлсэн бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18 цаг хүртэл үргэлжилнэ гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

Энэ жил улсын хэмжээнд 36207 хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа юм. Элсэгчид Монгол хэлний хичээлийн шалгалтыг заавал өгдөг болсон бөгөөд 400-гаас дээш оноо авч байж бусад хичээлийн шалгалтуудаа өгөх учиртай. Тиймээс төгсөгчид эх хэлний шалгалтаа амжилттай давж гарах нь чухал юм. Улмаар ЭЕШ-аа өгсөн элсэгчид авсан онооныхоо дагуу харьяалагдах сургуулиудад бүртгүүлэх учиртай.

Харин их сургуулиудын босго оноо 400-560-ын хооронд байгаа юм. Тухайлбал МУИС-ын босго оноо 560, МУБИС 500-600,  ШУТИС 440, ХААИС 500, ЭМШУИС 560, ХУИС 560, СУИС 400-420, СЭЗДС 620  гэх мэтчилэн босго оноогоо тогтоожээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ