Цөөнхийн бүлэг чуулганы үдээс өмнөх хуралд оролцсонгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-19 13:33:05

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.

Хуралдаанаар хуулиудын эцсийн найруулгыг сонсов. Үдээс хойшхи хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаар өмнө нь хоёр удаа завсарлага авсан бөгөөд Үндсэн хууль зөрчиж тус саналыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан хэмээн үзэж буй. Тиймээс хуралдаанд бүлгийн гишүүд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Цөөнхийн бүлэг чуулганы үдээс өмнөх хуралдаанд оролцсонгүй.

Б.Туул

Холбоотой мэдээ