Шилдэг шатарчид энэ сарын 24-нд тодорно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-19 15:42:11

Завхан аймагт Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй шатрын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт явагдаж байна.

УАШТ-ий шигшээ тэмцээнд Н.Баттулга (ОУМ, Орхон, Хангарьд), Э.Баасансүрэн (ОУШХ-ны мастер, Чингэлтэй -ЦН), Ц.Батчулуун (Их мастер, “Алдар” спорт хороо), С.Билгүүн (ОУШХ-ны мастер, “Сүлд” спорт хороо), Э.Болдоо (ОУШХ-ны дэд мастер, БЗД, Хан-Алтай), Б.Галмандах (спортын мастер, СБД, “Монгени” клуб) нарын 12 эрэгтэй тамирчин өрсөлдөх юм. Харин эмэгтэй тамирчдаас  Б.Аминаа (Хан-Хөхий), Б.Ану (ОУШХ-ны мастер, Өмнөговь, МУИС), Б.Анхчимэг (ОУМ, “Абико” ХХК), Т.Батчимэг (Эмэгтэй их мастер, эрэгтэй ОУМ, “Сүлд” спорт хороо, ҮШБ, Мончесс), Т.Мөнхзул (спортын мастер, Завхан, Монгени) нарын 12 тамирчин тус тус өрсөлдөх юм.

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй шатрын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд энэ сарын 24-ний өдөр тодорно.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ