Завханы долоон суманд ариун цэвэр, эрүүл ахуйн багц хүрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-19 16:18:12

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сангаас зудад нэрвэгдсэн бүс нутгийн хүн амд зориулсан ариун цэвэр, эрүүл ахуйн багцийг хүргүүлэхээр болжээ.

Энэхүү багц нь 12.070 ам доллар буюу  24.370.000 төгрөгийн үнэ бүхий 19 нэр төрлийн зүйлээс бүрдэж байгаа юм. Ариун цэвэр, эрүүл ахуйн багц нь байгалийн гамшгийн нөхцөлд охид эмэгтэйчүүд өөрсдийгөө хамгаалах, ариун цэвэр, эрүүл ахуйн наад захын хэрэгцээгээ хангахад шаардлагатай зүйлсээс бүрдэж байгаа юм. Тодруулбал, ариун цэврийн хэрэглэл, гарын саван, шүдний оо, сойз, дотуур хувцас зэрэг ариун цэвэр, эрүүл ахуйн наад захын хэрэглэлүүд, мөн шүгэл, гар чийдэн зэрэг хамгаалах хэрэгсэл бүхий 120 ширхэг багцийг зудад нэрвэгдсэн аймгийн малчдад хүргэх юм байна. Завхан аймгийн тухайд энэхүү багцыг 7 сумын 40-өөд багт хүргэх төлөвлөгөөтэй байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ