Барын суудалтай сургууль шинийн 15-нд ном хуруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 22:39:50

Завхан аймгийн Улиастай сумын Баазын сургууль нэрээрээ алдартай Жавхлант цогцолбор сургуулийг барын суудалтай хэмээдэг. Энэхүү барын суудал бүхий дурсгалын пайз бүхий газрыг жил бүрийн шинийн 15-нд сургуулийн хамт олон шүншиглэж заншжээ.

Учир нь 1921 онд ардын Хатанбаатар Магсаржав 100 гаруй цэргийн хамт одоогийн Баазын сургууль байрлаж буй газар гэр, майхан, асар зэргээ барьж байрлаж байжээ. Хатанбаатар Магсаржав гуайн өөрийн суудаг байр нь Баазын бага сургууль анх байгуулагдсан суурь буюу сургуулийн анхны хичээлийн танхим баригдсан газар дээр байсан байна. Энэ газрыг Хатанбаатар Магсаржав барын суудалтай газар хэмээн сонгосон гэдэг.

Энд өдгөө дурсгалын пайз хатгаж үлдээснийг багш Д.Дагва дурсгалын хөшөө болгон мөнхлөн үлдээжээ. Хожим дурсгалын хөшөөний монгол бичиг бүдгэрч арилсан хэсгийг ахмад багш А.Магсаржав тодруулан засаж сэлбэсэн юм.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ