Найман аймагт малын халдварт өвчин гарсныг ОБЕГ-аас мэдээлэв

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-02-22 14:42:51

ОБЕГ-аас Монгол Улсын 21 аймгийн 8-д нь  малын гаралтай халдварт өвчин гараад байна гэсэн албан мэдээг өгөв.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөлцөөт багийн “Өмнө хөлцөөт” гэдэг газар иргэн А-гийн 8 үхэр,  Бугат сумын 1 дүгээр багийн “Тогта” гэдэг газар малчин Б-гийн 4 үхэр УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд “шүлхий” өвчин болох нь, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь,нийт 82 хонь, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Тоонон” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн болон Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн “Халзангийн хөндий” гэдэг газар иргэн  Ж-гийн хоёр хонь, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Зоогийн говь” гэдэг газар малчин П-гийн 7 хонь, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн Баян-Улаан багийн “Барчин” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Г-гийн хотонд тус тус  “хонины цэцэг” өвчин илэрчээ. Мөн Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Галтай булнай” гэдэг газар малчин Б-гийн  хонь, Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Хөх нуур” гэдэг газар иргэн Д-гийн  хонь, Эрдэнэ сумын Баянтуул багийн “Дэлгэр дэв” гэдэг газар малчин О-гийн 11 хонинд ч цэцэг өвчний үүсгэвэр гарчээ.

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн “Мааньтийн-Энгэр” гэдэг газар малчин Х, Н нарын 6 хонь мөн сумын Сүмбэр багийн “Сүмбэрийн хоолойн зүүн зах” гэдэг газар малчин М-ийн 9 хонь, Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн “Зэрэглээт” гэдэг газар малчин Г-гийн 9 хонь, Сүхбаатар аймгийн Халзан сумын Хонгор багийн “Цагаан дэрс”, “Тосон”, “Шүүт”, “Хагтын хөндий” гэдэг газруудад малчин А, Э, О нарын нийт 5 хонь, Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Хадат толгой” гэдэг газар малчин М-ийн 110 хонийг  “цэцэг” өвчний улмаас тусгаарлав.

Харин Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн “Бэрх” гэдэг газар малчин Б-гийн гэнэт хорогдсон үхрээс  дээж авч шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогджээ. Тус аймгийн Баянзүрх сумын  Тоом багийн “Логын шар зүрх” гэдэг газар малчин Э-гийн үхсэн нохойноос дээж авч “Галзуу” өвчин гэдэг нь  тогтоогдсон тул дээрх аймгаас мах, мал худалдан авахгүй байхыг албан ёсоор мэдээллээ.

 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ