Сургуулийнхаа 3 давхраас унасан охин хагалгаанд оржээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-02-22 14:50:48

Сүүлийн үед ерөнхий боловсролын дунд сургуулийн хүүхдүүд санамсар болгоомжгүйгээсээ бэртэж гэмтэх  нь элбэг байна.

Өнгөрсөн баасан гаригт Төв аймгийн Баянчандмань сумын ерөнхий боловсролын сургуулийн долоодугаар  ангийн сурагч Э сургуулийнхаа гурван давхраас унаж хүнд гэмтжээ.Охины аарцаг гэмтэж, түнхний яс цуурсан оноштой эмчлүүлж байна. Уг хүүхдийн гэмтэл олсон шалтгааныг  Төв аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа юм.  Хүнд гэмтэлтэй  охин өнөөдөр ГССҮТ-д хагалгаанд оржээ. Багш нь охиныг ангид нь түгжсэнээс болсон гэх мэдээ ч байна. Гэхдээ мөрдөн байцаалтаар  хэнийх нь буруутай эсэхийг  тогтооно гэж цагдаагийн албаныхан онцолж байна.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ