Улаан бурханы өвчний 223 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-02-22 22:32:27

Дархан-Уул аймагт Улаан бурханы өвчлөл он гарсны дараах сар гаруй хугацаанд нийт 223 тохиолдол бүртгэгджээ. Энэ өвчин голдуу 12 наснаас дээш насны хүн өвчилж байгаа тухай аймгийн “Өглөөний шуурхай хурал”-ын үеэр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгалаг-Тамир ярилаа.

Тэрбээр:-“Голомтолж гарсан Политехникумын дотуур байрын 80 хүүхдэд вакцин хийсэн бол одоогийн байдлаар “Од” цогцолбор сургуулийн сурагчдыг дархлаажуулсан. Мөн тархвар судлалтын заалтаар Мененгитын вакцинийг Дархан сумын “Хэрэмхэн” ,15, 10, 7 дугаар цэцэрлэгийн 283 хүүхдэд хийгээд байна” гэв.

Хүүхэд бүрийг уг өвчний эсрэг вакцин тарих болсноор тус аймагт улаанбурхан өвчин сүүлийн жилүүдэд гараагүй юм байсан аж.

                                               Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ