М.Зоригт гишүүнийг Дорнодын АН-ын гишүүд таатай хүлээж авсангүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-25 09:50:35

УИХ-ын гишүүн Зам тээврийн яамны сайд М.Зоригт Дорнод аймагт УИХ-д дэвших бэлтгэлээ базаахаар ирээд байна. Тэрээр аймгийн Ардчилсан намын гишүүдтэй уржигдар орой уулзалт хийсэн байна.

Харин намынх нь гишүүд түүнээс өмнө нь Дорнод аймгаас сонгогдохдоо амлаж байсан зүйлсийг нь нэхэж нэлээд сандаргасан байна. Сүүлдээ эрхэм гишүүн зугтаах шахам намын байрнаас “хөөгдөж” гарсан хэмээн олон нийтийн цахим сүлжээгээр иргэд бичжээ. Түүнийг Дорнод аймгийн ардчилсан намын дарга Д.Цэрэнчимэгийг унагааж намын дарга бол гэж “түлхүүрдсэн” хүмүүс нь Дорнод аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчид гэж ярих хүмүүс ч байна. Гишүүн тус аймгийн Хөлөнбуйр, Сэргэлэн, Баяндун сумдад бас ажиллажээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ