Швейцарийн оршин суугчдад мөнгө олгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /РИА
Новости/. Швейцарийн Рейнау тосгоны оршин суугчдад туршилтын журмаар мөнгө
тараах гэж байгаа тухай Германы “Süddeutsche
Zeitung” сонин тэмдэглэжээ.
Энэхүү туршилт нь хүний зан үйлийг судлах зорилготой бөгөөд үндсэн орлого нь ажил хайхад түлхэц болдог эсэхийг судлахад чиглэгджээ. Туршилтыг явуулахыг оршин суугчдын дийлэнх нь дэмжсэн байна.
Туршилтын дагуу Рейнау тосгоны оршин суугчдад сар бүр 2500 орчим ам.доллар өгөхөөр төлөвлөж байгаа аж.
Хоёр жилийн өмнө
болсон бүх ардын санал хураалтын үеэр Швейцарьчууд “хялбар аргаар мөнгө олох” санааг эсэргүүцэж
байжээ. Харин амьжиргаагаа залгуулж, хоолны мөнгө олох шаардлагагүй болох нь хүмүүст
бүтээлч чадавхиа нээн илрүүлэх боломжийг олгоно гэж энэхүү төслийг санаачлагчид
цохон тэмдэглэсэн байна.
Өмнө нь Намиби
улсын Виндхук хотод ийм туршилт явуулж байсан бөгөөд тус туршилтаар хүмүүст 10-хан
евро олгож байсан хэдий ч төсөлд оролцогчид авъяас чадвараа нээн илрүүлэхийн
сацуу хүн амын орлого 29 хувиар өсч, ажилгүйдэл хоёр дахин буурчээ. Энэ төсөл Энэтхэгт
ч мөн эерэг үр дүнд хүрч байжээ. 2011 онд Энэтхэгийн хэд хэдэн тосгонд эдийн
засгийн үзүүлэлт мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.