Ботсвана улсад суулгалт өвчин дэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2018-09-18 15:04:01

ГАБОРОНЕ. /Синьхуа/. Ботсвана улсад суулгалт өвчин дэгдэж, өнгөрсөн долоо хоногт гүйлгэж шингэн алдсаны улмаас 5 хүртэлх насны 6 хүүхэд нас барсан тухай тус улсын засгийн газраас даваа гарагт мэдээлсэн байна.


“Зөвхөн өнгөрсөн долоо хоногийн хугацаанд улс даяар суулгалт өвчний 1776 тохиолдол бүртгэгдсэн. Манай улсад сүүлийн таван жилийн хугацаанд ийм олон хүн өвчилсөн тохиолдол гараагүй юм” гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Альфред Мадигеле нийслэл Габороне хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэмдэглэжээ.


Уг өвчний тархалтын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа ба “Рота” вирусаар халдварласан байж магадгүй гэх урьдчилсан дүгнэлт гарсан байна.


А.Мадигелегийн мэдээлснээр, эрүүл мэндийн салбарын ажилтнууд, хоол тэжээлийн мэргэжилтнүүд, хүүхдийн эмч нар болон эмгэг судлаачдаас бүрдсэн баг яаралтай хариу арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж. Мөн тэрбээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг бусад оролцогч талуудыг өвчний тархалтаас урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлэхийг уриалжээ. 

Холбоотой мэдээ