Уулын марафон гүйлтийн тэмцээнд олон мянган хүн оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2018-09-19 17:38:33

ХАНОЙ. /Xinhua/. Вьетнамын Уулын марафон-2018 тэмцээн энэ сарын 22-23-ны өдрүүдэд тус улсын хойд нутгийн Лао Кай мужийн Сапа хотноо болох бөгөөд энэхүү тэмцээнд 54 орон болон нутаг дэвсгэрийн 3400 гаруй гүйгч оролцох төлөвтэй байна.


Тамирчид 10км, 15 км, 21 км, 42 км, 70 км and 100 км гэсэн зургаан төрлийн тэмцээнээр өрсөлдөх ажээ.


Тэд тосгодын хооронд, цагаан будааны талбай дундуур болон хулсан гүүрээр дамжин усны одос үхрүүдийн хажуугаар өнгөрөн уралдах бөгөөд тамирчдыг нутгийн уугуул иргэд хийгээд үндэсний цөөнхүүд хөгжөөн дэмжих юм байна. 


Э.Хулан

Холбоотой мэдээ