Олон улсын эрх зүйн систем бий болгохыг санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-25 17:31:36

ВЛАДИВОСТОК. /РИА Новости/АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахын тулд олон улсын эрх зүйн шинэ систем бий болгох хэрэгтэй гэж Умард Солонгосын Төв шүүхийн орлогч дарга У Сан Чоль Владивосток хотод болж буй Олон улсын хууль эрх зүйн чуулга уулзалтын үеэр мэдэгджээ.


“АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлах нь Ази Номхон далайн бүс нутгийн орнуудыг хөгжилд хийгээд Солонгосын хойг дахь энх тайван, тогтвортой байдлыг  хангахад эерэгээр нөлөөлнө. АНУ-ын авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ нь хүч хэрэглэх арга хэрэгсэл бөгөөд нийгэм эдийн засгийн хөгжилд саад учруулж байна” гэж тэрбээр хэлжээ.

Э.Аянзаяа  


Холбоотой мэдээ