Д.Трампыг үг хэлэх үед танхимыг орхин гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-26 09:29:42

МОСКВА. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг үг хэлэх үед Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдааны танхимыг орхин гарсан тухай “Star” сонин мэдээлэв.

Хуваарийн дагуу Д.Трампын дараа Эрдоган үг хэлэх ёстой байсан гэнэ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд өндөр дээд хэмжээнд 7 хоног үргэлжлэх улс төрийн ерөнхий хэлэлцүүлэг энэ сарын 25-наас 10 дугаар сарын 1 хүртэл үргэлжлэх юм. Хэлэлцүүлэгт дэлхийн 196 орны төр, засгийн тэргүүнүүд, гадаад хэргийн сайд нар оролцож байгаа юм. Хэлэлцүүлэгт Оросын төлөөлөгчдийг тэргүүлж тус улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ сарын 28-нд үг хэлэх юм.  

Э.Аянзаяа 



Холбоотой мэдээ