Дуучин Виктор Цойн паспорт дуудлага худалдаанд 9 сая рублиэр зарагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-27 12:33:54

МОСКВА. /АиФ/ЗХУ-ын алдарт хөгжмийн зохиолч, дуучин, хөгжимчин, жүжигчин Виктор Цойн паспорт Орост болсон дуудлага худалдаанд 9 сая рублиэр зарагджээ.


Уг паспорт нь түүнийг 16 настай байхад нь олгож байсан паспорт аж. Харин 500 мянган рублиэс эхэлсэн түүний тэмдэглэлийн дэвтэр тус дуудлага худалдаанд 3 сая рублиэр  зарагджээ. Тэмдэглэлийн дэвтэр дээр дуучин, хөгжимчин Борис Гребенщиков, Майк Науменко нарын болон бусад хөгжимчний утасны дугааруудыг тэмдэглэсэн байдаг аж.  


Мөн дуучны «Хочу перемен!» дууны гар бичмэлийг 3,6 сая рублиэр өгсөн байна.


Дуучин Виктор Цой авто ослын улмаас 28 насандаа таалал төгссөн юм.  


Э.Аянзаяа

Холбоотой мэдээ