Авто машингүй өдрөөр хүүхдүүд гудамж талбайд зураг зурж сурталчилгаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-09-28 11:13:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо өнгөрсөн лхагва гарагийг авто машингүй өдөр болгон тэмдэглэлээ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын улсын тэргүүний ерөнхий  боловсролын лаборатори IY сургуулийн “Дугуйтай Сэлэнгэ” клубээс санаачилж энэхүү арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд амжилттай болж өндөрлөлөө.

Энэ өдөр  Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн лаборатори IY сургуулийн “Дугуйтай Сэлэнгэ” клуб, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын I, II, III, IY, Y, YI болон спорт сургуулийн ахлах ангийн сурагчид, Д.Эрдэнэчимэг багштай зургийн дүгуйлангийн сурагчид оролцсон байна. Хүүхдүүд Сүхбаатар сумын төв Партизаны талбайн баруун гар талын уулзвараас “Хөх чулуут”-ын уулзвар хүртэл аялж, авто машины хор уршгийг харуулсан зургийг зам дээр зурж олон нийтэд сурталчилан таниулжээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ