Манлай сум спортын шинэ ордонтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-29 12:28:28

Өмнөговь аймгийн Манлай суманд спорт ордны нээлтийн арга хэмжээ 2 дугаар сарын 26-нд боллоо.

Энэхүү арга хэмжээний нээлтийг спортын төлөө зүтгэлтэн, спортын алдартны төлөөллүүд олимпийн туг, төрийн далбаа, сумын туг, ерөнхий боловсролын сургуулийн туг өргөснөөр эхэлсэн байна. Нээлтэнд аймгийн Засаг дарга, биеийн тамир спортын газрын дарга болон хөрөнгө оруулагч нарын төлөөлөл зэрэг албаны бусад хүмүүс ирж оролцов.

Ордны нээлтээр үндэсний бөхийн барилдаан болж хүчит 48 бөх барилдан аймгийн арслан н.Тамир түрүүлж, аймгийн арслан Ш.Дархан бат үзүүрлэлээ. Мөн нээлтэнд зориулан 49 тором уралдсан байна. 

Ордны барилгын ажлыг гүйцэтгэгч "НБИК" компани нээлтэнд зориулсан үндэсний бөхийн барилдааныг нэг сая төгрөгөөр ивээн тэтгэж оролцсон бөгөөд бөхийн бай шагналыг ерөнхий захирал н.Жадамбаа гардуулсан байна. Оюутолгой компаний төлөөлөл Жон Томсон хүрэлцэн ирсэн ба тэрээр энэ барилгын явцыг хянаж ажилласан хүн юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ