Голууд эрдэсжилт, азотын бохирдолгүй байгааг тодорхойлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-08 11:38:46

Ховд/МОНЦАМЭ/.Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын Байгаль орчны шинжилгээний лаборатори гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу өнгөрсөн сард Ховд-Мянгад Мөнххайрхан-Долоон нуур, Буянт-дээд, Буянт-доод хяналт шинжилгээний цэгээс усны сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлжээ.

 Ховд, Буянт, Долоон нуур голын найрлага  дээд, доод цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлоход азотын бохирдолгүй гарчээ. 

Ховд аймгийн Жаргалант сумын Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах хоёр цэгээс усны сорьц авч шинжилгээ хийж үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус 46 хувийн цэвэршилттэй байна.

А.Бямбасүрэн


Холбоотой мэдээ