Нийт 21.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-09 13:36:39
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын “Эрдэнэт” орон нутгийн хөгжлийн хөтөлбөр 17 жилийн хугацаанд нийт гурван цэцэрлэг байгуулжээ.

Мөн 750 гаруй хүүхдийг их, дээд сургуульд сурах сургалтын тэтгэлэгт, 4050 хүүхдэд гадаад, дотоодын эмчилгээнд нь санхүүгийн дэмжлэг олгож,360 орчим өрхийг орон гэрээр хангасан  аж.

Эрдэнэт дэх салбар 2001 оны гуравдугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт анх байгуулагдсан бөгөөд төслийн нэгжийнхэн 17 жилийн түүхэн үйл явдлаа дурсаж хаалтын арга хэмжээгээ зохион байгуулсан юм.

Эрдэнэтчүүдийн хөгжил дэвшил, хүүхэд багачуудын сурах үйлсэд оюуны хөрөнгө оруулалт хийсэн төслийн нэгжийн хамт олонд орон нутгийнхан талархал илэрхийлж, амжилт хүсэв.

“Эрдэнэт” орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, орон нутгийн тогтвортой байдал гэсэн таван чиглэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж нийт 21.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.



Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ