Алтай сумын сургуулийг гавьяат багш Х.Чагдаагийн нэрэмжит болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-09 12:52:23

Ховд/МОНЦАМЭ/.Ховд аймгийн  ИТХ-ын  шийдвэрээр Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийг Монгол Улсын гавьяат багш, философийн ухааны доктор,профессор Хоохдоогийн Чагдаагийн нэрэмжит болголоо.

Алс баруун хязгаар нутагт эрдэм соёлын үрийг тарьж хүүхэд багачуудыг эрдэм ном, соён гэгээрүүлэх үйлсэд  хөтөлсөн Чагдаа багш хичээл заахаас гадна судалгаа шинжилгээний олон арван бүтээлүүд туурвиж, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийсэн  эрхэм хүмүүн билээ. 

Боловсролын салбарт оруулсан гавьяа зүтгэлийг мөнхжүүлж Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийг түүний нэрэмжит болгож, гэрэлт хөшөөг  суманд нь босгосон байна.

Тэрээр Ховд их сургуульд багш, дэд захирал зэрэг алба хашиж, олон мянган шавь нарын дунд үлгэр дуурайл үзүүлж олны итгэлийг хүлээсэн хүн байсныг боловсролын салбарынхан нэхэн санаж байдаг.

Ховд аймгийн Алтай сум аймгийн таваас 300 км зайтай, алслагдсан сумдын нэг бөгөөд 700 гаруй сурагч, 50 гаруй багштай сургалт хүмүүжлийн ажил явуулж байна.


                                                                                                                                                                                                                    А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ