ОУВС: АНУ, БНХАУ-ын худалдааны дайн дэлхийг аюултай газар болгон хувиргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-09 16:23:20
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ болон БНХАУ-ын хооронд үүсээд байгаа худалдааны дайн дэлхийн дахиныг илүү их ядууралд оруулж, аюултай газар болгон хувиргана гэж Олон улсын валютын сан /ОУВС/ хамгийн сүүлд хийсэн дэлхийн эдийн засгийн үнэлгээндээ анхаарууллаа.


ОУВС энэ болон ирэх жилийн дэлхийн эдийн засгийн өсөлтийн тухай таамгаа бууруулсан байна.


АНУ, БНХАУ-ын худалдааны дайн нь эдийн засгийн сэргэлтэд томоохон сэв суулгана гэж сан үнэлгээндээ дурджээ.


Үүний зэрэгцээ худалдааны хориг арга хэмжээ нь айл өрх, бизнес, цаашлаад макро эдийн засагт нөлөөлж эхэлнэ ОУВС-гийн ахлах эдийн засагч хэллээ.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ