Хэрлэн голд дахин нэг хүн осолджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-10-10 10:04:37

Дорнод /МОНЦАМЭ/.  Энэ сарын тавны өдөр Хэрлэн голд дахин нэг осолджээ. Хэрлэн сумын иргэн 49 настай Б аймгийн төвийн урд буй Далан орчмоос алга болсон тухай дуудлагын дагуу ОБГ-ын алба хаагчид эрлийг эхэлж 7-нд олсон байна. Усанд осолдсон иргэний цогцсыг алга болсон гэх газраас голын урсгал дагуу долоон км-ийн зайнаас олсон гэв.

Сүүлийн сар гаруйн хугацаанд тус аймгийн хэмжээнд гол усанд осолдож амиа алдах явдал ар араасаа гарсаар буй. Өнгөрсөн сарын сүүлээр Онон голд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагаа 15 хоногийн турш үргэлжилсэн ч олдоогүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр эрлийг зогсоосон гэж ОБГ-аас мэдээллээ.

Архидан согтуурсан үедээ болон бага насны хүүхдээ хараа хяналтгүй гол нуур руу явуулахгүй байхыг ОБГ-аас анхааруулсаар байна.

Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ