"Ухаарлын алхам" бүлэг таван жилийн ойгоо тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг “Архичид аминчлахуй” буюу “АА” бүлгэм таван жилийнхээ ойг тэмдэглэхээр боллоо.
Анх таван жилийн өмнө 13 хүнтэй байгуулагдаж байсан тус бүлгэм эдүгээ 50 гаруй гишүүнтэй болсноос гадна Дорноговь аймагт хүрээгээ тэлж нийт есөн суманд 9 бүлгэм, давхар хамаарлын дөрвөн бүлгэмд 200 гаруй гишүүн нэгдсэн байна.
Гуравдугаар сард Сайншанд суманд болох таван жилийн ойн арга хэмжээнд Улаанбаатар, Сүхбаатар, Дорноговь, Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Сэлэнгэ зэрэг аймгаас нийт 400 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж оролцохоор болсон аж.
Х.Эрдэнэбулган