Тереза Мэй амиа хорлохоос урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн сайдыг томиллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-10 16:34:41
twitter.com/Nyamkanmk

ЛОНДОН. /independent/. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй амиа хорлолтыг бууруулахад анхаарлаа хандуулан ажиллахаа мэдэгдсэн билээ. Тэгвэл тэрбээр энэ үйл ажиллагааныхаа хүрээнд Амиа хорлохоос урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн хамгийн анхны сайдыг томилсон байна.


Дэлхийд анх удаагаа гэж тооцогдох энэ албан тушаалд Их Британийн Эрүүл мэндийн сайд Жеки Дойл-Прайсыг томилсон бөгөөд тэрбээр хүмүүсийг сэтгэцийн эрүүл мэндийн тусламж авч чадахгүй байдалд хүргэдэг гутаан доромжлох хандлагыг таслан зогсоох арга хэмжээ авах ажээ.


Үүний зэрэгцээ “Samaritans” буяны байгууллагын зүгээс үзүүлдэг сэтгэл зүйн эмчилгээг ирэх 4 жилд тасалдуулахгүй явуулах зорилгоор Ерөнхий сайд Тереза Мэй 1.8 сая еврогийн тусламж үзүүлэхээ амласан юм.


2010-2017 оны хооронд Их Британийн өсвөр насныхны дунд амиа хорлолт 67 хувиар өссөнтэй холбогдуулан тус улсын Засгийн газраас ийм арга хэмжээ авч байна.

Д.Нямтулга


Холбоотой мэдээ