Япон цэргийн байнгын баазыг Жибутид байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-15 15:18:12

ТОКИО. /ТАСС/. Японы Засгийн газар гадаад улсад анх удаа цэргийн байнгын бааз байгуулахаар төлөвлөж байна. Уг бааз Жибути улсад Улаан тэнгис рүү орох замд байрлана гэж “Sankei Shimbun” сонинд Японы Батлан хамгаалах яамны эх сурвалжийн мэдээллээс иш татан бичжээ.

Одоогийн байдлаар Жибутид Японы Зэвсэгт хүчний түшиц газар байдаг бөгөөд тус улсын Тэнгисийн цэргийн хүчний эскадрын мина зөөгч хөлөг онгоцууд болон Сомалийн далайн дээрэмчдийн гэнэтийн халдлагыг таслан зогсоох ажиллагаанд оролцдог эргүүлийн хоёр нисэх онгоц ашигладаг байна. Японы эрх баригчид энэ объектыг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Жибутигийн эрх баригчдаас 12 орчим га талбайг түрээсэлж, цэргийн хуаран, захиргааны байр болон агуулахууд барихаар төлөвлөжээ.

Sankei Shimbun” сонинд онцлон дурдсанаар, Японы Засгийн газар Жибутид байнгын бааз байгуулахыг Зүүн Азиас Европт хүрэх стратегийн чухал ач холбогдолтой далайн зам болоод байгаа энэ бүсэд оролцоогоо мөн бэхжүүлэхийг оролдож байгаа Хятад улсыг сөрөн зогсох хэрэгслийн хувиар харж байгаа аж. 

Холбоотой мэдээ