Дэлхийн дэвжээнд хүч үзэж буй Т.Тулга, Л.Төртогтох нар дагах барилдаан хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Будапешт-2018” ДАШТ-ий 65 кг-д ОУХМ Т.Тулга, 92 кг-д ОУХМ Л.Төртогтох нар 1/4 шигшээ барилдаанд өрсөлдөгчдөө ялагдсан бөгөөд өнөөдөр дагах барилдаан хийнэ.
Өчигдөр /10.21/ тус тэмцээний эрэгтэйчүүдийн 57, 65, 79,
92 кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан явагдсан юм. Манай бөх Т.Тулгыг
ялсан Энэтхэгийн Бажранг Пунья хагас шигшээд Кубын Алехандро Вальдес Тобьерийг
4:3-аар, Л.Төртогтохыг хожсон Беларусийн Иван Янковский 1/2 шигшээд Японы Ацүши
Мацүмотог оноогоор цэвэр ялснаар тэд өнөөдөр дагаж барилдан медаль авах эсэхээ
шийдвэрлэнэ.
Харин 79 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат тэмцээнээ өндөрлүүлсэн
бөгөөд түүнийг ялсан ОХУ-ын Ахмед Гаджимагомедов хагас шигшээд АНУ-ын Кайл
Дейкт оноогоор цэвэр ялагдсан юм.