Зүүн Иерусалимын захирагчийг баривчлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-22 14:14:41

МОСКВА. /РИА Новости/.  Зүүн Иерусалимын захирагч Аднан Гейт, Палестины Тагнуулын албанд Иерусалимын дүүргүүдийг хариуцсан командлагч болох Жихад Факих нарыг Израилийн Аюулгүй албаны хүчнийхэн баривчилсан тухай “Jerusalem Post” сонинд мэдээлжээ.


Тус сонинд мэдээлснээр, Аднан Гейтыг Иерусалимын арабуудын хороолол болох Бейт-Ханинд баривчилсан байна. Харин Жихад Факихыг Израилийн цэргүүд Рамаллах хотоос өмнөд зүгт оршдог Катанна тосгонд баривчилжээ.


Зүүн Иерусалимын захирагчийг “заналхийлэл”-д сэжиглэж байна гэхээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй гэж Гейтийн өмгөөлөгч Jerusalem Post” сонинд мэдээлжээ.


“Гейт, Факих нарыг баривчилсан нь Израиль Палестины ард түмний эсрэг дахин гэмт хэрэг үйлдсэн явдал юм” гэж Палестины Засгийн газар мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ