"Хүүхэд хамгаалагч төсөл" өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-22 18:34:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ЦЕГ-аас зохион байгуулж буй сургуулийн насны хүүхдүүд зорчиход эрсдэлтэй цэгүүдэд эргүүл, хяналт хийх эцэг эхчүүдийн Хүүхэд хамгаалагч” төсөл өнөөдрөөс хэрэгжиж эхлэв. Ерөнхий боловсролын сурагчдын хичээл сургуульдаа явахад аюултай замын хэсэг, орчинд эцэг эхчүүд тусламж үзүүлэх, хяналт тавих зорилготой уг төслөөр эхний ээлжинд гэмт хэргийн гаралт ихтэй, хүүхдүүд хол замыг явганаар туулж сургуульдаа очдог Баянзүрх дүүргийн 5, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороог сонгосон. Тус хороодод эрсдэлтэй 30 цэгийг тогтоон сургууль эхлэх, завсарлах, тарах цагаар эцэг эхчүүд ээлжлэн хяналтад гарах юм. Цаашид төслийн талаарх журмыг иргэдийн саналын дагуу боловсруулан бүх хороодод хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ