820 гаруй мянган толгой мал хаваржилтыг хүндхэн давах бололтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-02 11:50:35

Дорноговь аймгийн зарим сумдад хаваржилт хүндэрч болзошгүй тухай мэдээллийг аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Сумдын эрсдлийн үнэлгээний тайлан мэдээллээс харахад  Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Сайхандулаан сумын 24 багийн 821722 толгой мал хаваржилтыг давахад хүндхэн байгаа юм.

Тиймээс Засгийн газрын 67 дугаартогтоол, аймгийн Онцгой комиссын энэ оны хоёрдугаар сарын 27-ны шийдвэрийн дагуу  улсын нөөцөд байсан 100 тонн өвсийг малчдад үнэгүй олгох, 2000 шуудай хивгийг 50 хувийн хөнгөлөлттэй олгох ажлыг зохион байгуулж буй.

Аймгийн Засаг даргаар ахлуулсан хил хамгаалалтад туслах хүчний ажлын хэсэг хилийн ангиуд болон хил орчмын малчин өрхийн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, хилийн бүх анги, заставын үйл ажиллагаатай танилцан холбогдох үүрэг чиглэл өгсөн аж.  

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ