Усан хангамжийг нэмэгдүүлэхээр 17 худаг шинээр гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт энэ онд бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 17 худаг шинээр гаргажээ.
Улсын төсвийн хөрөнгөөр 5
худаг гаргахаас Галт сумын Хөшөөт, Рашаант сумын Халзан давааны ам, Тосонцэнгэл сумын
Халиут, Их-Уул сумын Цагаан зураа зэрэг газарт 4 худаг гаргаж Эрдэнэбулган
суманд нэг худаг гаргахаар ажиллаж байна. Харин орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 7 худаг гаргахаас Төмөрбулаг сумын сургууль, Рашаант сумын Тариа бригад, Түнэл сумын Нарийн
хөндий, Тариалан сумын Алтангадас, Майхан толгойд, Чандмань-Өндөр сумын
сургууль зэрэгт 6 худаг шинээр гаргаж одоогоор Мөрөн суманд нэг худаг гаргаж байна. Мөн 2017 оны эцсээр гэрээ
хийгдсэн 2 худгийг 2018 онд гарган улсын комисс хүлээн аваад байгаа ажээ.
Б.Гантуяа