Бод малын хорогдол өнгөрсөн жилээс илүү байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 13:26:34

Цаг агаарын байдал тогтворгүй, өвс тэжээл тааруу, бэлчээр цасанд дарагдсаны улмаас тус аймгийн нийт малын 0,3 хувь буюу 16719 толгой мал хорогджээ.

Үүнээс тэмээ ес, адуу 900, үхэр 2015, хонь 6097, ямаа 7698 толгой хорогдоод байна. Хүнс хөдөө аж ахуйн газрын мэдээллээр Баянжаргалан, Баян-Өнжүүл, Баянцогт, Бүрэн Угтаалцайдам, Эрдэнэсант сум хамгийн их буюу 1105-4023 толгой, Баянцагаан, Борнуур, Дэлгэрхаан, Сэргэлэн, Зуунмод, Жаргалант сум дунд зэргийн буюу 7-478 толгой, Архуст, Батсүмбэр, Баян, Сүмбэр сум хорогдолгүй байна.

Том малын нийт хорогдол урьд жилээс 5070 толгой  буюу 46,1 хувь өсчээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ