Увс аймагт аялал жуулчлал хөгжүүлэхэд 30 мянган еврогийн санхүүжилт олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-10-25 18:20:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөрийн удирдагч Карин Райнхрехт нар Увс аймагт аялал жуулчлал хөгжүүлэх 30 мянган еврогийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан, “Увс аймагт бол аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой. Бид энэ төслийн дэмжлэгтэй Увс аймгийг баруун бүсийн аялал жуулчлалын төв болгохоор төлөвлөж байна. Энэ санхүүжилтээр аялал жуулчлалын компаниудаа дэмжих ялангуяа ариун цэврийн байгууламжийг байгальд ээлтэй эко талаас нь шийдвэрлэхээр зорьж байна. Аялал жуулчлалд энэ хөрөнгө оруулалт олон хүмүүст боломж олгоно. Аялал жуулчлалын төлөвлөгөөг дэмжин арга зүй, санхүүгийн дэмжлэг үзүүлсэнд маш баяртай байна” хэмээв.  


 О.Мөнхжаргал

Холбоотой мэдээ