Хятадын “Сэнь Тиэн” Монголын байгалийн хийн олборлолтын анхны тусгай зөвшөөрөл эзэмших боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
amgalan@montsame.mn
2016-03-02 17:21:27

ХӨХ ХОТ. /mlr/. БНХАУ-ын “Сэнь Тиэн” группын харьяа компани болох Өвөр Монголын “Дуо Вэй энержи” компани Монгол Улсад байгалийн хийн хайгуулын ажлыг амжилттай гүйцэтгэсний үр дүнд тус улсад байгалийн хийн олборлолтын лиценз эзэмших эрхтэй боллоо.

Энэ нь Монгол Улс гадаадын компанид олгож буй анхны байгалийн хийн олборлолтын лиценз юм. Байгалийн хий олборлосноор ирээдүйд Хятад руу их хэмжээний байгалийн хий гаргах бөгөөд машин техник, ард иргэдийн ахуй амьдрал, аж үйлдвэрлэл зэрэг олон салбарт ашиглаж болох юм. 

С.Мягмардулам

Холбоотой мэдээ