Даянгийнханд өвс нэмж хүргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 17:27:32

Баян-Өлгий аймгийн Cагсай сумын малчдын 80 гаруй хувь нь Даян нуур дахь хаваржаандаа эсэн мэнд хүрлээ гэж тус сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч, Ховдын БИС-ийн салбар сургуулийн захирал Б.Бекболат мэдээллээ.

Тус хаваржаанд улсын нөөцөөс өмнө нь 90 орчим тонн өвс, гуч орчим тонн тэжээл хүргэгдсэн бол цас ихтэй байгааг анхааран 30 гаруй тонн өвс тэжээл нэмж олгосон байна. Хар нуурын хөтлийн замын цасыг «Жол» компанийн замчид арилгасаар байгаа. Модон хөшөөний даваан дээр онцгой байдлын албанаас 10 хүн очиж, зам гаргажээ.

 

 

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ