Ахмад багшид хүндэтгэл үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВБоловсролын салбарт тасралтгүй 51 жил ажиллаж, хүүхэд залуусын авъяас чадвар, ялангуяа техник сэтгэлгээг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа АБТА,Зөвлөх багш С.Дарьмаад хүндэтгэл үзүүллээ.
Самбуугийн Дарьмаа 1943 онд Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн. Ардын боловсролын тэргүүний ажилтан, аймгийн хүндэт тэмдэг, Эх орон хүндэт медаль, Багшийн гавъяа, Алтан өлзий одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Соёлын тэргүүний ажилтан, Хөдөлмөрч манлай ахмад юм. Одоо 2008 онд санаачлан байгуулсан , "Зохион бүтээх ажлыг эгэл жирийн загвараас, их шинжлэх ухаанд" уриатай "Залуу зохион бүтээх төв"-ийг ажиллуулж, хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, техник санааг хөгжүүлэхийн төлөө хөдөлмөрлөж байна.
3 сарын 01-нд Солонго цогцолборт болсон хүндэтгэлийн үйл ажиллагаанд Төв аймгийн Засаг дарга,Нийгмийн хөгжлийн хэлтэс зэрэг орон нутгийн удирдлага, олон арван шавь нар нь хүрэлцэн ирж, баяр хүргэлээ.Энэ үеэр хотын аварга шалгаруулах ДҮДҮ машин, пуужингийн загвар бүтээх уралдаан зохиоход сурагч н.Амарзаяа, н.Очирлхагва, н.Очирбат, н.Итгэлт, н.Батбямба, н.Ёндонжамц, н.Ганбат нар эхний байрт оржээ.
Төв аймаг Ш.ШҮрэнцэцэг