Ерөнхий сайд мал аж ахуйн салбарын талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтийг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-02 08:15:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 11 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд ирэх оны төсвийн төсөлтэй холбоотой дөрвөн асуудал багтсан байна. Тухайлбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 10 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэх юм. Мөн өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Түүнчлэн өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, “Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалт” сэдвээр мэдээлэл хийнэ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхий сайдын мэдээллийг үдээс хойш буюу 15.00 цагт сонсоно.

Холбоотой мэдээ