500 сая төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-03 10:29:39
oyuka_hu@yahoo.com

Энэ онд “Байгалийн нөөц ашигласны төлбөр”-өөс Орхон аймагт 679 сая төгрөг хуваарилах шийдвэрийг УИХ гаргажээ.

Ингэснээр АИТХ-ын Хөдөө аж ахуй, байгаль орчин, гэр хорооллын хөгжлийн хорооноос уг хөрөнгөөр хийх ажлын жагсаалтыг баталсан байна. Тодруулбал, 679 сая төгрөгийн 500 саяыг  нь агаарын бохирдлыг бууруулахад зарцуулна. Ингэхдээ гэр хорооллын айлуудад хөнгөлөлттэй үнээр сайжруулсан зуух олгоход 200, агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 300 сая төгрөг зарцуулах ажээ. Харин үлдсэн 179 сая төгрөгийг 23 нэр төрлийн төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулах гэнэ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ