Хурааж авсан 88 га талбайг хүнсний ногоо тарих хүсэлтэй иргэдэд олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-05 12:05:04
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/Зориулалтаар нь ашиглаагүйн улмаас хураагдсан 88 га газрыг хүнсний ногоо тариалах хүсэлтэй иргэдэд олгохоор судалж байгаа гэнэ.

Тариалан эрхлэх зориулалтаар газар авсан ч түүнийгээ бусдад түрээслэсэн, газрын хэмжээ нь зөрүүтэй зэрэг 88 га талбай, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийдлээр иргэн, аж ахуйн нэгжид олгоод байсан 150 га газрыг Жаргалант сум болон ГХБХБГ хураан авчээ.

“Газрын тухай хууль”-иар газраа хоёр жил дараалан зориулалтаар нь ашиглаагүй бол эзэмшигчийг нь хуулийн дагуу өөрчилдөг юм. Өнөөдрийн байдлаар Жаргалант сумын Засаг дарга 370 иргэн, 26 аж ахуйн нэгжид газрыг нь цуцлах захирамж гаргаж мэдэгдэл хүргүүлсэн байна.


Холбоотой мэдээ