Эрдэнэцагаан сумын төвийг камержуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-11-05 22:07:49

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ард иргэдийнхээ амгалан тайван амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх үүднээс орон нутаг хөгжүүлэх сангийн 10 сая төгрөгийн хөрөнгөөр Эрдэнэцагаан сумын төвийг камержуулж байна.

Сумын төвийн дөрвөн цэгт найман ширхэг камер байрлуулж байгаа аж.

Тус камер нь PTZ 360 IP загварын,  хамгийн сүүлийн үеийн дэвшитэт технологийн өндөр хүчин чадалтай бөгөөд  гурав нь суурин, тав нь хяналтын камер юм байна. Тус камериуд нь 360 градусд 2,5 км-ийн зайг хянах бүрэн боломжтой. Камерын хяналтын дэлгэцийг сумын Цагдаагийн тасагт байршуулжээ.

Эрдэнэцагаан сум бол Сүхбаатар аймгийн хамгийн олон хүн амтай, хамгийн том газар нутагтай мөн хил орчмын бүс нутаг. Тэр ч утгаараа гэмт хэрэг, зөрчлийн гаралт бусад сумдаас их байдаг бөгөөд хяналтын камертай болсноор энэ үзүүлэлт буурна гэж үзэж байгаа аж.  

Холбоотой мэдээ