Тэргүүн байрын тэмээг долоон сая төгрөгөөр байлна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-03 13:48:42

Өмнөговьчууд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох 1000 тэмээг уралдуулахаар бэлтгэл ажлыг хийж байна. Холбогдох журам, тогтоолын дагуу дараах байдлаар шагнах юм. Эхний 300 тэмээг шагнана. Мөн уралдсан тэмээнд батламж олгоно.

Тэргүүн байр 7 сая, хоёрдугаар байр 6 сая, гуравдугаар байр 5 сая, дөрөвдүгээр байр 4 сая, тавдугаар байр 3 сая төгрөгийн мөнгөн шагналтай.

Мөн 5-10-р байрыг тус бүр 500,000 төгрөгөөр шагнах бол 11-100-р байрыг тус бүр 200,000 төгрөгөөр шагнана. Түүнчлэн 101-300 дугаар байрт шалгарсан тэмээдийг тус бүр 100,000 төгрөгөөр шагнаж урамшуулахаар болсон байна.

Монгол тэмээ-999 арга хэмжээний зохион байгуулалт журмын дагуу Шилмэл буур 1-3-р байр, Шилмэл ингэ1-3-р байр, Сайхан хос 1-3-р байрыг тус тус шалгаруулж мөнгөн шагналаар шагнана. Шилмэл буур 1-р байр 350,0 төгрөг Шилмэл буур 2-р байр 250,0 төгрөг Шилмэл буур 3-р байр 150,0 төгрөг Шилмэл ингэ 1-р байр 350,0 төгрөг Шилмэл ингэ 2-р байр 250,0 төгрөг Шилмэл ингэ 3-р байр 150,0 төгрөг Сайхан хос 1-р байр 550,0 төгрөг Сайхан хос 2-р байр 450,0 төгрөг Сайхан хос 3-р байр 350,0 төгрөгөөр тус тус шагнана.

Н.Золбаяр 

 

Холбоотой мэдээ