Төрийн жинхэнэ албаны зарим сул орон тоог нөөцөөс нөхөхөөр зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-07 09:20:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий  аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс  тус аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албаны  зарим сул орон тоог нөөцөөс нөхөх боллоо.

Үүнд аймгийн ЗДТГ-ын төсвийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн хяналт, барилгын техникийн хяналт хариуцсан улсын байцаагч нар, Эрүүл мэндийн газрын дотоод аудит болон эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээний зохицуулалт хариуцсан мэргэжилтнүүд, Дэлүүн сумын байгаль орчны улсын байцаагч зэрэг найман дэс түшмэл, долоон туслах түшмэлийн сул орон тоо багтсан байна.

Зарлагдсан төрийн жинхэнэ албаны ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд тус  аймгийн Засаг даргын Тамгын газарт энэ сарын 16-ны өдөр 09.00-17.00  цагийн хооронд өөрийн биеэр ирж бүртгүүлэх ёстой ажээ.

Холбоотой мэдээ