Арваннэгдүгээр сарын 12-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-11-12 08:23:31

09.00 цагт Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын спортын анхдугаар наадмын шигшээ тэмцээн "Буянт Ухаа" спортын ордонд эхэлнэ. Утас: 88013705, 99285651

09.00 цагт ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгээс өөрийн байрандаа Нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас:98119897

09.00 цагт ШУТИС-ийн Төв номын санд “Олон соёлын хүрээнд экологи, шударга ёс, энх тайвны үйлсэд хамтран ажиллах философи” хэлэлцүүлэг болно. Утас: 96022250, 95014718

09.30 цагт “Антибиотикийн талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног”-ийн нээлтийн арга хэмжээ ЭМЯ-нд болно. Утас: 99179899, 86885060

11.00 цагт ЭМЯ-нд Чихрийн шижинтэй тэмцэх өдрийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас: 99275595

11.00 цагт ОБЕГ-т “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээн д Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ хийх, сургалтад ашиглах багаж, тоног төхөөрөмж гардуулна. Утас:99007969, 86150069

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд "Супер каратедо" олон улсын анхдугаар тэмцээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

13.30 цагт “Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж-150” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр ГХЯ-нд болно. Утас:98119897

15.00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвд  Улсын хэмжээнд зохион байгуулсан хүүхдийн гар зургийн XI нээлттэй олимпиадын шилдгийн шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол болно. Утас: 99002019,  80016984

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ.

11.30 цагт Өвөрхангай, Архангай аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгчид орон нутагт үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Ардчилсан залуучуудын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт УДБЭТ-ын уран сайхны удирдагч асан Б.Түвшинбат тус театрын ерөнхий зураач Г.Ганбаатарын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ. 

Холбоотой мэдээ