Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-11-13 17:33:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 08.00 цагт эхэлнэ.

Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий консулын газар нээх, Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай, зурах эрх олгох тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийн талаар, Нийслэлийн нутаг дэвсгэр дэх түүх соёлын үл хөдлөх дурсгалын хамгаалалтын бүсийн тухай зэрэг нийт 24 асуудал хэлэлцэхээр тов гарчээ.

Мөн III улиралд “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг сонсох аж.

Холбоотой мэдээ