Aхмадад үзүүлэх хөнгөлөлт, урамшууллыг шат дараатай нэмэгдүүлэх хүсэлт тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-14 11:32:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар өнөөдөр аймаг, сумдын Ахмадын хорооны дарга, удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Уулзалтын үеэр ахмадууд зорилтот бүлэгт чиглэсэн аливаа үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгийг орон нутгийн төсөвт тусгаж байх, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээний хөнгөлөлт, урамшууллыг шат дараатай нэмэгдүүлэх, түүнд ахмадуудыг бүрэн хамруулахад анхаарал хандуулан ажиллахыг санал болголоо.

Харин аймгийн удирдлагууд ахмадад чиглэсэн төр засгийн бодлого, шийдвэр, хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч, дээрх хүсэлтүүдийг боломжоороо үйл ажиллагаандаа мөрдлөг болгон бодлогоор дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ