Элчин сайд Н.Тулга Итгэмжлэх жуух бичгээ барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-11-15 14:30:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Букингэмийн ордонд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс болон бусад эзэмшил газар нутгийн Хатан хаан, Хамтын нөхөрлөлийн тэргүүн Цог жавхлант Хоёрдугаар Элизабетад Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Н.Тулга Монгол Улс ИБУИНХУ хоорондын найрсаг харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Цог жавхлант Хатан хаан Итгэмжлэх жуух бичгийг хүлээн аваад Элчин сайдыг дахин томилогдон ирж байгаад баяр хүргэн ажлын амжилт хүсэж хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ. 

Холбоотой мэдээ