Галт зэвсгийн бүртгэл Баруун-Урт суманд 61,9 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-11-17 20:51:54

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-ын дагуу жил бүр хийгддэг галт зэвсгийн тооллогын ажил Баруун-Урт сумын хэмжээнд 61,9 хувьтай үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл тус сумын хэмжээнд 252 галт зэвсэг бүртгэл тооллогод хамрагдахаас одоогоор 156 галт зэвсэг бүртгэл, үзлэг тооллогод хамрагджээ.

Иргэдийн гар дээр байгаа үлдсэн 94 галт зэвсгийг даруй бүртгэлд хамруулах шаардлагатай байгааг аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа. Хэрэв тооллого, бүртгэлд хамруулаагүй тохиолдолд иргэд болоод хуулийн этгээдийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэлээ.

Галт зэвсгийн бүртгэл тооллого нь өнгөрсөн сарын 12-нд эхэлсэн бөгөөд 45 хоногийн хугацаатай үргэлжилдэг юм.

Холбоотой мэдээ