Увсын нутгаар хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-03-04 20:23:01

Увс аймгийн нутгийн зарим газраар энэ сарын 6-7-нд, 8-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна гэж мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.

Цаг агаар хүйтэрч Увс нуур,Тэс голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус  бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байх төлөвтэй байгаа ажээ. 

Б.Батхүү             

Холбоотой мэдээ